Захиргааны нэгж, түүний үндсэн үүрэг
Энэ нэгж нь Танхимын шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ. Энэ нь Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байгаа асуудлыг бэлтгэх, Засгийн газраас гаргасан шийдвэрийг байгууллага, аж ахуйн нэгжид хүргэх замаар хэрэгжинэ.
Түүнчлэн энэ нэгж нь байгууллагын өөрчлөлт, хөгжлийн стратеги, удирдлагын хамгийн шилдэг арга барил, туршлагад тулгуурласан хүний нөөцийн удирдлагын зөвлөгөө, зохицуулалт, үйлчилгээгээр Хэрэг эрхлэх газрыг хангах замаар төрийн захиргааны байгууллагын хэмжээнд төрийн зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх цомхон, чадварлаг төрийн захиргааны албыг бүрдүүлнэ.
Энэ нэгж нь нийтлэг удирдлагаар хангах стратегийн зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн нэг гол зорилт болох Засгийн газрын төрөл бүрийн үйлчилгээг зохицуулах механизмыг буй болгон хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Энэ нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ, албан ажлын өрөөгөөр хангах, ажиллах нөхцөлийг нь хангах, зарим нийтлэг нөөцийг удирдаж зохицуулах замаар хэрэгжинэ.
|