Мэдээллийн технологийн хэлтэс

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэн зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх; албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх; Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн сүлжээ, вебсайт, интранетын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1 Ж. Тамир Хэлтсийн дарга tamir@cabinet.gov.mn 260809
2 Ч. Энхзаяа Засгийн газрын Референт enkhzaya@cabinet.gov.mn 266854
3 Б. Мөнхзул Шинжээч munkhzul@cabinet.gov.mn 260124
4 Б. Баасандорж Шинжээч baasandorj@cabinet.gov.mn 263403
5 П. Болд Шинжээч bold@cabinet.gov.mn 260124