Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэс

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг эрхлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулах; Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан дотоод үйлчилгээг эрхлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1 Ж. Бямбасүрэн Хэлтсийн дарга byambasuren@cabinet.gov.mn 262404
2 Д. Цэцэгмаа Засгийн газрын Ахлах референт tsetsegmaa@cabinet.gov.mn 262258
3 Ж. Баясгалан Засгийн газрын Референт bayasgalan.j@cabinet.gov.mn 266605
4 Б. Ганбаатар Засгийн газрын Референт ganbaatar@cabinet.gov.mn 263847
5 Н. Базаррагчаа Шинжээч bazarragchaa@cabinet.gov.mn 260886
6 Б. Баттуяа Шинжээч battuya@cabinet.gov.mn 260882