'ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ' ТӨСЛИЙН НЭГЖ

Төслийн нэр: Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл
Хэрэгжүүлэх
хугацаа:
2015.09.08-2018.12.31
Хамрах салбар: Төрийн захиргааны байгууллагууд
Санхүүжилтийн
эх үүсвэр:
Швейцарын хөгжлийн агентлаг, буцалтгүй тусламж
Гүйцэтгэгч
байгууллага:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
 
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төсөл

Эрх зүйн байдал:
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хүрээнд “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг”  төслийг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагаа гэрээнд 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан.  
  
Төслийн зорилго:
Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл нь Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатанд хэрэгжиж буй бөгөөд улс төр, захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн харилцан уялдаа бүхий, цогц, оновчтой  бодлого боловсруулахад Монгол Улсын Засгийн газарт туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
Санхүүжүүлэгч:
Швейцарын хөгжлийн агентлаг, буцалтгүй тусламж
 
Хэрэгжүүлэгч:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
 
Хамтрагч:
Сангийн яам
 
Хугацаа:
2015 оны 9 сарын 8-наас 2018 оны 12 сарын 31
  
Зорилт:
 
·       Төвлөрлийг сааруулах стратеги - ЗГХЭГ Монгол улсын төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг, чиг үүргийн дахин хуваарилах аргачлалыг боловсруулж УИХ 2016 оны хаврын чуулганаар  хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
·       Чиг үүргийг дахин  хуваарилах аргачлалыг нэг салбарт турших - ЗГХЭГ-аас  ядуурлыг бууруулахад чухал нөлөө бүхий нэг салбарт чиг үүрэг, хариуцлагыг аргачлалын дагуу дахин хуваарилах замаар тодорхой болгож, бий болсон сургамжид тулгуурлан аргачлалыг шинэчлэн боловсруулна.
 
·       Чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг бүх салбарт хэрэгжүүлэх - Сайжруулсан аргачлалд тулгуурлан, мөн холбогдох яам, аймаг, сум/дүүргийн түвшний ажлын хэсгүүдийн дунд тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бүх салбарт чиг үүрэг, төсвийн хуваарилалтыг сайжруулах хэрэгцээ шаардлагыг судалж, тодорхой болгоно. Эдгээр саналд үндэслэж салбарын хууль, дүрэм журмын холбогдох заалтуудыг сайжруулахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулна.
 
·       Төсвийн тэнцвэржүүлэлтийн шинэ тогтолцоо - ЗГХЭГ Сангийн яамтай хамтран хөрөнгө нөөцийн ялгаатай байдал, зардлын нэмэлт ачаалал болон нийслэл хотын нөхцөл байдлыг тусгасан төсвийн тэнцвэржүүлэлтийн  өнөөгийн тогтолцоог улам боловсронгуй болгоно.
 
·       Бодлогын тасралтгүй дэмжлэг - Төвлөрлийг сааруулах стратеги нь хууль эрх зүйн хүрээнд өрнөж буй өөрчлөлтүүдтэй уялдаж байгаа эсэхийг  Төслийн нэгжийн зүгээс ажиглан дүгнэж, шаардлагатай үед зөвлөгөө өгч, төвлөрлийг сааруулах чиглэлээр гарч байгаа ахиц дэвшилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх  нөхцөлийг хангана.
 
Санхүүжилтын хуваарь
 
Зардал
НИЙТ ДҮН
2015
2016
2017
2018
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын зардал
 108,011,800
 12,364,840
 31,882,320
 31,882,320
 31,882,320
Төсөл хэрэгжүүлэх зардал
 638,040,440
 68,840,270
 190,867,810
 189,166,180
 189,166,180
Төслийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардал
 481,362,000
 74,146,100
 94,862,040
 212,473,800
 99,880,060
ДҮН
 1,227,414,240
 155,351,210
 317,612,170
 433,522,300
 320,928,560
 
Үр дүн:
 
Бүтээгдэхүүн 1-ийн үйл ажиллагааны жагсаалт:
·         Төвлөрлийг сааруулах сэдвээр бичигдсэн ном зохиол, хийгдсэн судалгаа зэргийг тоймлон судлах
·         Дээрх судалгаанд тулгуурлан улс төрийн, захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах асуудлыг онцлон тусгах замаар Монгол Улсад төвлөрлийг сааруулахтай холбоотой өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
·         Өндөр түвшний шийдвэр гаргагчдад төвлөрлийг сааруулах стратегийг оролцоот аргаар боловсруулж хэрэгжүүлсэн гадаад орны туршлагыг судлах аялал зохион байгуулах. Энэ хүрээнд Филиппин, Индонез орны туршлагыг судалж болно.[1] Швейцарийн туршлагаас төвлөрлийг сааруулах шинэтгэлийг хэрхэн цогц, системтэйгээр хэрэгжүүлж болохыг харж болно.
·         Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэтгэлийн алсын хараа, эрхэм зорилго, үр дүн болон төвлөрлийг сааруулах бодлого ба стратегийн баримт бичгийн агуулгыг хэлэлцэх зорилготой урьдчилсан уулзалт-семинар зохион байгуулах
·         Төвлөрлийг сааруулах бодлого, стратегийн баримт бичгийн төслийг боловсруулах
·         Чиг үүрэг, санхүүг дахин хуваарилах, шаардлагатай захиргааны өөрчлөлтүүдийг хийх болон үйлчилгээг хүртээмжтэй  байдлаар хүргэхэд шаардагдах хөрөнгө нөөцийг тодорхойлох аргачлал боловсруулах
·         Төвлөрлийг сааруулах бодлого ба стратегийн баримт бичгийг (үүнд мөн аргачлал багтана) АХ-т танилцуулж, хэлэлцүүлэх
·         Хуульд оруулах ерөнхий нэмэлт өөрчлөлтүүдийг тодорхойлж, эдгээр нэмэлт өөрчлөлт болон нутгийн захиргаадын чадавхийг бэхжүүлэх хэрэгцээний талаар зөвшилцөлд хүрэх
·         Төвлөрлийг сааруулах бодлого ба стратегийн баримт бичгийг эцэслэн боловсруулах
·         Төвлөрлийг сааруулах бодлого ба стратегийн баримт бичгийг  батлах
·         Төвлөрлийг сааруулах бодлого ба стратегийн баримт бичгийг танилцуулах уулзалт-семинар хийх
 
Бүтээгдэхүүн 2-ын үйл ажиллагааны жагсаалт:
·         Аргачлалыг туршиж үзэх салбарыг сонгох
·         Техникийн ажлын хэсэг байгуулж, эрх үүргийг нь тодорхойлох
·         Техникийн ажлын хэсгийн гишүүдэд аргачлалын талаар сургалт хийх
·         Аргачлалыг турших, энэ явцад шаардлагатай дэмжлэг үзүүлэх, мөн чиг үүргийг хуваарилахтай холбоотойгоор цаашид шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудыг тодорхойлох, дахин хуваарилах чиг үүрэг ба үүнтэй холбоотойгоор гарах санхүүгийн ба эрх зүйн үр дагавар болон үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд авах шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох
·         Шинэтгэлийн ерөнхий саналыг танилцуулах
·         Аймаг, нийслэл болон сум/дүүргийн тухайд гарах санхүүгийн үр дагаврыг харуулсан нэгдсэн тайлан тэнцлийг боловсруулах
·         Холбогдох хууль, дүрэм журамд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал боловсруулах
·         Аргачлалыг сайжруулах
 
Бүтээгдэхүүн 3-ын үйл ажиллагааны жагсаалт:
·         Техникийн ажлын хэсэг байгуулж, эрх үүргийг нь тодорхойлох
·         Техникийн ажлын хэсгийн гишүүдэд аргачлалын талаар сургалт хийх
·         Аргачлалыг турших, энэ явцад шаардлагатай дэмжлэг үзүүлэх, мөн чиг үүргийг хуваарилахтай холбоотойгоор цаашид шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудыг тодорхойлох, мөн дахин хуваарилах чиг үүрэг ба үүнтэй холбоотойгоор гарах санхүүгийн ба эрх зүйн үр дагавар болон үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд авах шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох
·         Шинэтгэлийн ерөнхий саналыг танилцуулах
·         Аймаг, нийслэл болон сум/дүүргийн тухайд гарах санхүүгийн үр дагаврыг харуулсан нэгдсэн тайлан тэнцлийг боловсруулах
·         Холбогдох хууль, дүрэм журамд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал боловсруулах
 
Бүтээгдэхүүн 4-ийн үйл ажиллагааны жагсаалт:
·         Техникийн ажлын хэсэг байгуулж, эрх үүргийг нь тодорхойлох
·         Төсвийн тэнцвэржүүлэлтийн зорилт, аргачлалын талаар зөвшилцөлд хүрэх
·         Мэдээлэл цуглуулж, боловсруулах
·         Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төсвийн тэнцвэржүүлэлт хийхэд харгалзан үзэх хүчин зүйлс
·         Загвар боловсруулах ба тооцоолол хийх (орлого, зардлыг тэнцвэржүүлэх; Улаанбаатар хотын онцгой статусыг харгалзан үзэх)
·         Загварын танилцуулга бэлтгэх
·         Нэгдсэн тайлан тэнцэл гаргаж, шилжилтийн сангийн тогтолцоог боловсруулах
·         Загварыг сурталчлан таниулах
·         Тогтолцоонд тогтмол хугацаанд үнэлгээ хийх аргачлал боловсруулах
·         Төсвийн тэнцвэржүүлэлтийн тухай хууль боловсруулах
 
Бүтээгдэхүүн 5-ын үйл ажиллагааны жагсаалт: 
·        Одоогийн хууль, эрх зүйн орчинд өрнөж буй үйл явцыг ажиглаж, төвлөрлийг сааруулахтай холбоотой сэдвүүдийг тодорхойлох
·         Төвлөрлийг сааруулах стратегитай уялдуулах зорилгоор холбогдох хууль, дүрэм журмын заалтуудыг өөрчлөх талаарх саналыг холбогдох яамдтай хамтран боловсруулж, танилцуулах
·         Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон тэдгээрийн үр нөлөөг баримтжуулах
·      Төвлөрлийг сааруулах үйл явцад хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагаа
·         Аргачлал боловсруулах 
·         Суурь судалгаа
·         4 жилийн дараах эцсийн үнэлгээ
 
Холбоо барих: 
Утас: 75752276
цахим шуудан:  tuul@dpsp.gov.mn
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жигжиджавын гудамж 8, Монцамэ байр, 208 тоот

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас