'Ухаалаг засаг' төслийн нэгж

Төслийн нэр: Ухаалаг засаг
Хэрэгжүүлэх
хугацаа:
201506.18-2020.12.31
Хамрах салбар: Мэдээллийн технологи
Санхүүжилтийн
эх үүсвэр:
Дэлхийн банкны зээл
Гүйцэтгэгч
байгууллага:
ЗГХЭГ, бусад
 
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Эрх зүйн байдал:
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Дэлхийн Банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Ухаалаг Засаг" төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр  соёрхон баталсан.
Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-д заасны дагуу ЗГХЭГ-ын даргын 2015 оны 180 дугаар тушаалаар төслийн Удирдах хороо, Сангийн сайдын 2015 оны 213 дугаар тушаалаар Төсөл хэрэгжүүлэх нэгж  байгуулагдсан.
  
Төслийн зорилго
Төслийн зорилго нь Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийг оновчтой ашиглах замаар төрийн үйл ажиллагааг илүү сайжруулан  төрийн үйлчилгээг  үр ашигтай, ил тод, хүртээмжтэй   болгоход  оршино.  
 
 Хугацаа:   2015-2020 он
 
Санхүүжүүлэгч:
Дэлхийн банкны группын Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлттэй зээл
 
Хэрэгжүүлэгч (удирдлага, зохион байгуулалт):
Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар
 
Хэрэгжүүлэгчид:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
  • Үндэсний статистикийн хороо
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар
 
Төслийн бүрдэл хэсгүүд:
  •  Иргэдийн оролцоог дэмжих
  •  Төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох
  • Төрийн өгөгдөл мэдээллийн нээлттэй орчныг бий болгох

Төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгатай энд дарж танилцана уу. 

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас