ЕРӨНХИЙ САЙДЫН 30 МИНУТ
2014-02-06
Ерөнхий сайд уулзалтын эхэнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд шинээр баригдсан “Буянт-Ухаа-1” хорооллын барилгуудыг хэрхэн хувиарлах талаар товч танилцууллаа. Тус хороололд 1764 айлын 32-68 ам метр талбай бүхий 28 барилга, автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг үйлчилгээний төв баригдаж ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад орно. Хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг 9 сарын хугацаанд барьж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм. Энэ орон сууцны байрын 1 ам метр талбайг 1 280 000 төгрөгөөр худалдана. Нийт орон сууцны 60 хувийг төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад, 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд хувиарлана.